2 мин унших · May 11, 2022
Дэлхий даяар нүүрлээд буй Ковид-19 цар тахлын улмаас Монголын төдийгүй бусад орны аялал жуулчлалын салбарт ихээхэн хямрал нүүрлэсэн. Монгол улс ковидын үеэр нийт 7 удаагийн хатуу хөл хорио тогтоож, нийт 79 хоногийг өнгөрүүлжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт хүн амын 92% нь вакцины бүрэн тунд, нэмэлт гуравдугаар тунд зорилтот бүлгийн 52% хувь, дөрөвдүгээр тунд 90,000 орчим иргэн хамрагдаад байгаа юм. Тийнхүү халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан Монгол Улс нь агаарын хилээ нээж, олон улсын зорчигчдод нээлттэй болсныг 2022 оны 2 сарын 14-нд зарласан юм. Ингэснээр цар тахлын үеийн бүхий л хорио цээр цуцлагдсан тул хүссэн хүн бүр ямар нэг саадгүйгээр Монголыг зорих боломж нээгдэж байна. Агаарын хил болон Монгол Орос хоёр улсыг холбодог Алтанбулаг боомтоос бусад нь нээгдээгүй байгаа бөгөөд хэзээ нээгдэж, жуулчид чөлөөтэй зорчих нь одоогоор тодорхой бус байна.
Та юу мэдэх хэрэгтэй вэ?
3 сарын 14-с эхлэн Монголд аялахад дараах журмыг баримтлахаар болсон.
Үүнд, Монголд орж ирэхэд PCR болон Түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд вакцин хийлгэсэн болон хийлгээгүй бүх хүн ирэх боломжтой.
-Мөн Монголд ирэхэд,
-Эрүүл мэндийн хуудас бөглөнө,
-Нэмэлт шинжилгээ шаардахгүй,
-Ямар нэг хөл хорио, тусгаарлалтад орохгүй,
-Хөдөө орон нутаг руу зорчих, дотоодын нислэг хийхэд ямар нэг шаардлага тавихгүй,
-Хүсвэл ковидын вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой,
-Ковидоор өвдсөн тохиолдолд эмчилгээ хийлгэж болно.