Гурвансайхан, Дундговь

Их газрын чулуу

Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авчээ. Аймгийн төв болох Мандалговиос зүүн урагш 80км-т оршдог. Их газрын чулуу нь хойш, урагшаа чиглэлтэй 20км орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706м өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх бөгөөд тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай юм.   

Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг бөгөөд тэдгээр нь зүүн хэсгийн Өлзийт, Сүмбэр уулын урд хэсэгт салангид орших боржин цохионд байдаг. Агуйт хэмээх газар нь боржин цохионы баруун урд 11м яваад мухарт нь тулдаг. Тоонотын агуй нь Агуйтын хадны ар бэлд оршино. Нийт урт нь 27м бөгөөд агуйн төгсгөл хэсэгт орой нь цоорхой тул Тоонот гэж нэрлэжээ.

Харин Өлгий агуй нь Тоонотын агуйгаас зүүн тийш 1.4 км-т байрлах бөгөөд эрт үед энэ агуйд ном судар их байдаг байсан гэлцдэг. Унаа хад, Боов хад чулуутай. “Төв боржигон” баазын ойролцоо Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайд зориулсан дурсгалын хөшөө буй.

Их газрын чулуу

Яагаад очих ёстой вэ?

Дундговь аймгийн есөн гайхамшгийн нэг Их газрын чулуу

Улаанбаатар

360 km

Их газрын чулуу

Боломжит унаа

Алхалт

472440

Автомашин

5 цаг

Галт тэрэг

-

Онгоц

-