Монголын цэнгэг агаар ковидын дараах эм
Дэлхий даяар нүүрлээд буй Ковид-19 цар тахлын улмаас Монголын төдийгүй бусад орны аялал жуулчлалын салбарт ихээхэн хямрал нүүрлэсэн. Монгол улс ковидын үеэр нийт долоон удаагийн хатуу хөл хорио тогтоож, нийт 79 хоногийг өнгөрүүлжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт хүн амын 92% нь вакцины бүрэн тунд, нэмэлт гуравдугаар тунд зорилтот бүлгийн 52% хувь, дөрөвдүгээр тунд 90 мянга орчим иргэн хамрагдсан аж. Ийнхүү халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан Монгол Улс нь агаарын хилээ нээж, олон улсын зорчигчдод нээлттэй болсныг 2022 оны хоёрдугаар сарын 14-нд зарласан юм. Ингэснээр цар тахлын үеийн бүхий л хорио цээр цуцлагдсан тул хүссэн хүн бүр ямар ч саадгүйгээр Монголыг зорих боломж нээгдэж байна.
3 сарын 14-нээс эхлэн Монголд аялахад дараах журмыг баримтлахаар болсон. Үүнд, Монголд ирэхэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүн бүр ирэх боломжтой.
Мөн Монголд ирэхэд:
- Эрүүл мэндийн хуудас бөглөнө
- Нэмэлт шинжилгээ шаардахгүй
- Ямар нэг хөл хорио, тусгаарлалтад орохгүй
- Хөдөө орон нутаг руу зорчих, дотоодын нислэг хийхэд ямар ч шаардлага тавихгүй
- Хүсвэл ковидын вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
- Ковидоор өвдсөн тохиолдолд эмчилгээ хийлгэж болно.
Илүү дэлгэрэнгүйг:
https://moh.gov.mn/p/148