Uvurkhangai , Bat-Ulzii
Монгол сарлагийн онцлог, гайхамшгийг сурталчлан таниулах, нутгийн иргэдийн сарлагийн аж ахуйд түшиглэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 23-ны өдөр Сарлаг баярыг зохион байгуулдаг.
Энэхүү арга хэмжээний хүрээнд сарлаг уургалах, сарлагыг номхотгох, поло тоглох, уралдах, сарлагийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргах, худалдаалах, уналга, ачлаганд сарлаг ашигладаг монгол зан заншлыг харуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус наадмыг "Дэлхийн өв Орхон голын нүүдэлчид" аялал жуулчлалын холбоо, Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 11 дэх жилдээ болж байна.
Наадам болох газар нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд.